Л.Гантөмөр: АН цусаа сэлбэж дараа үеийн залуусаа гаргаж ирэхэд анхаарна
АН долоо хоног бүрийн пүрэв гарагт 11.00 цагаас мэдээлэл хийдэг уламжлалтай байлаа. Энэхүү мэдээллийн цагаа 4/11 хэмээн нэрлэдэг. Өнөөдөр АН-ын дарга Л.Гантөмөр, дэд дарга С.Баярцогт тэргүүтэй тус намын гишүүд мэдээлэл хийлээ.
АН-ын дарга Л.Гантөмөр: -АН-ын ҮБХ саяхан бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж намын дэд дарга, тэргүүн дэд дарга нарыг сонгож ажилд нь оруулсан. Мөн Улс төрийн зөвлөлийн гишүүдээ сонгож, баталсан. Өнөөдрөөс Улс төрийн зөвлөл ажилдаа орж байна. Цаашлаад Үндсэн дүрмийн хорооны тодорхой хувь болон Дотоод сонгуулийн хороонд шинэчлэл хийсэн.
Удахгүй АН-ын сум, аймгийн дарга нарыг сонгох сонгууль явагдана. Бид өнгөрсөн хавар, зунжин намын гишүүдийнхээ дуу хоолойг сонссон. Бүх аймаг, сумд очиж ажилласан. АН нэгдмэл байх нь хамгийн чухал байна. Тэгж байж төрийн алдагдсан бодлогыг засч, залруулна. Тиймээс бид гишүүдийнхээ саналд үндэслээд АН-ыг бүтэн байлгахад анхаарч, санаагаа чилээсэн. АН эв эетэй байж ҮБХ-ны хурлыг хийсэн. АН цусаа сэлбэж дараа үеийн залуусыг гаргаж ирэхэд анхаарах шаардлагатайг гишүүдээс анхааруулсан. Үүнд бид анхаарч ажиллаж байна. Мөн төрийн хүнд сурталтай холбоотойгоор төрийг шинэчилж, бодлогын алдааг засахад анхаарч ажиллана.
АН-ын дэд дарга С.Баярцогт: -Нэг нам хоёр дараалан ялалт байгуулаад байна. Энэ байдал удаан үргэлжилж, бодитой сөрөг хүчинтэй байхгүй болбол Монгол Улс авторитар тогтолцоо руу шилжинэ. Тиймээс одоогийн АН, энэ намын гишүүд хариуцлагатай байж хүчтэй сөрөг хүчин байх ёстой. Ардчиллын баянбүрд гэгддэг Монгол орныг энэ хэвээр хадгалж үлдэж чадах уу. Хүний эрх, хувийн өмч, чөлөөт зах зээл, жижиг зах зээлийн тогтолцоог хамгаалах нь АН-ын үүрэг. АН нэгдэлгүй байхдаа ялагдал хүлээдэг. Энэ нь улс оронд сөрөг нөлөө үзүүлдэг гэдгийг өнгөрсөн долоон жилийн үйл явц харууллаа. Тиймээс АН өнгөрсөн туршлагадаа маш сайн анализ хийсэн. Одоо шинэчлэгдэж буй шинэ АН-ын тухай ярих болно.
Зочин 14 өдрийн өмнө
DYYDLGAAR XNE80955877
0 0 Хариу бичихЗочин 14 өдрийн өмнө
S AWI80955877ER XUNII SEKSEER XUSNEER
0 0 Хариу бичихЗочин 14 өдрийн өмнө
AX NRTAI SHAALTSN80955877
0 0 Хариу бичихИргэн 18 өдрийн өмнө
Х.Баттулга гэж бүх юмны хулгайч бас юун хөх туг вэ? Энэ хулгайч Монголын ард түмнээс зайлаад өгч болохгүй юу!!! Баатар дүүгийн буянаар шоронд орчоогүй явж байж.
0 0 Хариу бичихЗочин 19 өдрийн өмнө
S AWI 30DEESH ERCHUUDTEI80955877
0 0 Хариу бичихЗочин 20 өдрийн өмнө
Хажуудахаа шудрагаар шүүгээний цагт хэнээр яаж цус сэлбэх гээд байгаа нь ойлгомжтой буруу гараар олсон мөнгөөрөө төрийн институдыг бүгдийг авилгал хээл хахуулиар эрхэндээ оруулана гэвэл сансны чинь гарз үүнийг чинь төрийн эрхийг эдийн засгийн аргаар булааж авахыг оролдсон гэмт хэргээр шүүх ёстой
0 0 Хариу бичихЗочин 20 өдрийн өмнө
Ардчилалаын баянбүрд ч гэх шиг ийм хоосон үгээр явахгүй.Хулгай ч намын дэд дарга хийхээр яаж явах юм.2 дараалан ялхааар ардчилал алга болдог гэнэ.Та нөхөд ардчилалыг унагасанн шүү дээ.Одоо наад хжучин арга барилаа боль.Хувийн өмчийг хэн ч үгүйсгээгүй.Хууль завхруулж хулгайлж авсаныг нь хураах нь зөв
1 0 Хариу бичихIrgen 20 өдрийн өмнө
Bayarcogt gantumur utsan hyyheldei zuunii manlai luivarchin ulsaa hudaldsan urvagch myy yg bagadahaar amitad AH geh yum ene jyjgee boliochee dagan duuriagchid boliochee odoo ingej hulgaich luivarvhid aar uls ornoo syitgyylehee bolicgooye
0 0 Хариу бичихМАН гишүүн 20 өдрийн өмнө
Оюу толгойгоос ард түмэн хэзээ ч ногдол ашиг авахгүй!!!
0 0 Хариу бичихЗочин 20 өдрийн өмнө
Bayartsogtoo bid nar hezee oyu tolgoigoos noogdol ashgaa avah ym be? Ter olon huvisagchtai bodood bsan chin boloogui ymuu? Mongoo avmaar bn ahdee
0 0 Хариу бичих