Хэрэв та хүүхдээ хөхөөрөө хооллодог бол кафейнаас зайлсхийх хэрэгтэй

Эмэгтэйчүүд жирэмсэн байх үедээ өөртөө тодорхой хэмжээнд анхаарал тавьж чаддаг ч төрсний дараа өөрийн эрүүл мэнд болоод сэтгэл санааны байдлаа умартаж орхидог. Гэтэл эх хүн хөхний сүүгээрээ маш их эрдэс бодис алддагаас гадна урт хугацаанд дутуу нойртой явсны улмаас ядарч, бухимдаж эхэлдэг байна. Энэ нь дөнгөж төрсөн ээжүүдийн дунд түгээмэл тохиолддог ч шаардлагатай эм бэлдмэл, витаминаа тогтмол ууж, сайн унтаж амрах нь чухал. 

Чанартай нойр: Эмэгтэйчүүд сэтгэл гутралд өртөх магадлал эрчүүдтэй харьцуулахад хамаагүй өндөр байдаг нь тэдний нойрны асуудалтай шууд холбоотой. Хангалттай сайн унтаж амарсан хүний тархи сэргэг, сэтгэл санаа өөдрөг, бие эрч хүчтэй байдаг ба энэ нь олон төрлийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх гол цөм гэдгийг мартаж болохгүй.

Зохистой хооллолт: Жимс жимсгэнэ, навчит ногоо, саримс, цагаан гаа, сүү цагаан идээ, самар, далайн гаралтай бүтээгдэхүүнүүд нь Витамин A, B, C, E, D, K, кали, магни, цайр, антиоксидант гээд хүний биед хэрэгтэй бүхий л шим тэжээлийг агуулж байдаг. Эмэгтэйчүүд хоол тэжээлийн дутагдалд хамгийн ихээр өртдөг учраас зөвхөн жин нэмж, хасахын тулд бус сэтгэл ханамж, таашаал мэдрэхийн зэрэгцээ бие болоод сэтгэлзүйгээ эрүүл байлгахыг эрхэмлэж сурахыг зөвлөж байна. 

Дархлаагаа дэмжих: Дархлааны систем нь хүнийг өвчин үүсгэгч бичил биетнээс хамгаалах хамгийн чухал ажлыг гүйцэтгэгч гэж тодорхойлж болно. Харин дархлааны систем ажиллахгүй байх үед хүний биед нян бактери амжилттай нэвтэрч, олон төрлийн өвчлөл үүсгэх таатай нөхцөл бүрддэг. Тэгвэл дархлааны системээ сайтар ажиллуулахын тулд гэдсэн дэх ашигтай бактериа нэмэгдүүлэх, дасгал хөдөлгөөн тогтмол хийж хөлсөө гадагшлуулах, хангалттай хугацаагаар чанартай нойр авах, зөв хооллох, мөн шаардлагатай вакцинуудад хамрагдаж сэтгэл санаагаа өөдрөг байлгах энгийн дүрмүүдийг мөрдөхөд л хангалттай юм.

Шингэнээ нөхөж, кафейны хэрэглээгээ багасгах: Шингэн дутагдвал ядарч сульддаг тул хангалттай хэмжээний шингэн авч байх нь чухал. Хүүхдээ хөхүүлэхээр суух бүртээ нэг стакан ус юмуу нэг аяга ургамлын гаралтай цай уух хэрэгтэй. Хэрэв та хүүхдээ хөхөөрөө хооллолдог бол кафейнаас зайлсхийх нь зүйтэй. Харин хүүхдээ угждаг бол шөнө сайн унтахын тулд үдээс хойш кафейны хэрэглээгээ багасгаарай.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. "Кафей" гэж Кофег хэлээд байгаа юм уу??

    1 0 Хариу бичих