Фото: Үндэсний сурын харвааны шилдгүүд

Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Эзэн богд Чингис хааны мэндэлсний 861, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний сурын харвааны шилдгүүд Ерөнхийлөгчийн зарлигаар цолоо гардсан. 

ҮНДЭСНИЙ СУРЫН ХАРВААНД ЭРЭГТЭЙ ХАРВААЧДААС:

40 сумнаас 37 сум онож түрүүлсэн Говь-Алтай аймгийн Жаргалант сумын харьяат, Хантайшир зурхайн харваач, аймгийн мэргэн, спортын мастер Сэнгийн Сүрэнжавт “Улсын мэргэн” цол,

40 сумнаас 37 сум онож 2 дугаар байр эзэлсэн Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат, Зэвсэгт хүчний 327 дугаар анги, Дорнод аймгийн харваачдын холбооны харваач, аймгийн гарамгай харваач, спортын мастер Мэлсийн Бат-Оршиход “Улсын гарамгай харваач” цол,

40 сумнаас 36 сум онож 3 дугаар байр эзэлсэн Дорнод аймгийн Баяндун сумын харьяат, “Халиун өндөр” багийн харваач, аймгийн мэргэн, спортын мастер Ойдовын Сүхбаатарт “Улсын гоц харваач” цол,

40 сумнаас 36 сум онож 4 дүгээр байр эзэлсэн, Баян-Өлгий аймгийн Бугат сумын уугуул, Онцгой байдлын ерөнхий газрын “Аврагч” спорт хороо, “Үндэсний сурын эрч” клубын харваач, аймгийн мэргэн, спортын мастер Болдбаатарын Ганбаатарт “Улсын онч харваач” цол,

40 сумнаас 36 сум онож 5 дугаар байр эзэлсэн Дорнод аймгийн Цагаан-Уул сумын уугуул, “Хас буу” сурын холбооны харваач, аймгийн мэргэн, спортын мастер Борын Зоригтбаатарт “Улсын тод харваач” цол тус тус олгов.

ҮНДЭСНИЙ СУРЫН ХАРВААНД ЭМЭГТЭЙ ХАРВААЧДААС:

40 сумнаас 38 сум онож түрүүлсэн Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын уугуул, “Цахиур” багийн харваач Монгол Улсын мэргэн, спортын мастер Өрнөхийн Хатанболорт “Улсын даян мэргэн” цол,

40 сумнаас 37 сум онож 4 дүгээр байр эзэлсэн Дорноговь аймгийн Сайншанд сумын уугуул, Өвөрхангай аймгийн “Их Монголын харвуул” харваачдын нэгдсэн холбооны “Их Өв” клубын харваач, аймгийн тод харваач, спортын дэд мастер Энхболдын Биндэръяад “Улсын онч харваач” цол,

40 сумнаас 37 сум онож 5 дугаар байр эзэлсэн Говь-Алтай аймгийн Дарви сумын уугуул, “Засагт хан” клубын харваач, аймгийн гарамгай харваач, спортын мастер Дашнямын Гэрэлмаад “Улсын тод харваач” цол тус тус олгов.

Үнэдэсний сурын харвааны шилдгүүд


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Сайн уу донорууд аа Та бөөр худалдаж авах эсвэл зарах уу? бөөр? Та юу вэ Би бөөрийг мөнгөөр зарах боломж хайж байна Санхүүгийн хямралаас болоод юу хийхээ мэдэхгүй байна хий, тэгвэл өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид танд хамгийн сайныг санал болгох болно Таны бөөрөнд 600,000 доллар. Намайг Доктор Даниэл гэдэг Би Энэтхэгийн APOLLO HOSPITAL SERVICES-ийн нефрологич мэргэжилтэй Манай эмнэлэг Мөн бид бөөрний мэс засал, амьжиргаатай холбоотой донортой бөөрийг худалдан авах, шилжүүлэн суулгах чиглэлээр мэргэшсэн. Бид Энэтхэг, Турк, АНУ, Малайз, Дубайд байрладаг. Хэрэв та бөөр зарах эсвэл худалдаж авахыг сонирхож байвал apollohospitals1000@gmail.com хаягаар бидэнтэй холбогдоно уу. Whatsapp: -------------- +393509281473 Хүндэтгэсэн DR DANIEL

    0 0 Хариу бичих