ФОТО: Агаараас зураглахад
"Drone Photo awards" шалгаруулалтын энэ жилийн шилдэг зургуудыг танилцууллаа. Агаарын гэрэл зургийн олон улсын уралдаан нь Siena awards дүрслэх урлагийн наадмын нэг хэсэг юм. Сүүлийн шатанд тунаж үлдсэн гэрэл зургуудыг удахгүй Италийн Сиена хотын Сан Галгано ариун сүмд байрлах "Зөвхөн бидний тэнгэр" үзэсгэлэнд дэлгэх болно.
ГранПри шагнал: Эсэргүүцэх ёстой /Or Adar- Израил/
Израилийн гэрэл зурагчин Адар "Эсэргүүцэх ёстой" нэртэй бүтээлээрээ 2023 оны шалгаруулалтад тэргүүллээ. Ерөнхий сайд Б. Нетаньяхугийн шүүхийн шинэчлэлийн төлөвлөгөөг эсэргүүцэн Тель-Авив хотын төв талбайд жагссан олон мянган хүнийг уг зурагт дүрсэлсэн юм.
Тоглоомын талбай /Sebastian Pióre-Польш/
Польшийн өмнөд хэсгийн багахан хотод орших тоглоомын талбай нарны гэрэлд.
Нимгэн мөсөн дээгүүр /Florian Ledoux/
Эр цагаан баавгай хаврын сүүлээр нимгэн мөсөн дээгүүр алхана. Шпицберген дэх далайн мөсний талбай жил бүр багасч байна.
Алтан эрэг дэх цугларалт /Renato Granieri/
Хаан оцон шувууд цэнгэг уст цөөрмийн ойролцоо цугларчээ.
Ягаан тогорууд /Thomas Vijayan/
Борооны улиралд үзэсгэлэнт ягаан тогорууд Рифтийн хөндийг дүүргэнэ.
Шинэ хороолол /Suburban Dystopia/
Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотын захад шинээр цогцлоосон амины орон сууцны хороолол.
Олсон дээгүүр алхагч /David Machet/
2021 оны нэгдүгээр сард ид хүйтний үеэр олсон дээгүүр алхагч Натан Паулин далайн түвшнээс 2460 метрийн өндөрт орших Аравис нурууны Пуэнте д'Ареу оргилд үзүүлбэрээ толилуулав. Натан 200 метр урт, 2.5 см өргөн олсоор алхсан юм.
Гүзээлзгэний тариалан / Guy Shmueli/
Израилийн Хадера хотын ойролцоох өвлийн хүлэмж хучлагаа сөхөхөд театрын хөшиг нээгдэж байгаа мэт харагдана.
Шинэ мөр/ Austin Johnson/
Цасан дээр мөрөө гаргах канад галуун сүрэг.
Хомсдож буй ногоон байгууламж /Asker Ibne Firoz/
Бангладешийн нийслэл Дака хотын хүн ам шигүү суурьшсан бүсэд хотжилтын сөрөг үр дагавар илт ажиглагдаж байна. Сүүлийн жилүүдэд хотын ногоон байгууламж аажмаар цементэн ширэнгэ болон хувирчээ.
Оройн зоог /Igor Altuna/
Өмнөд Луангвагийн үндэсний дархан цаазат газарт авсан энэхүү зурагт арслангуудын агнасан одос үхрийн үлдэгдэл дээр цөөвөр болон тас шувууд цуглаж буйг харуулжээ.
Усны төлөө /Pratik Chorge/
Энэтхэгийн Мумбай хотын ойролцоох Тадача Пада тосгоны оршин суугчдын цангааг тайлах ганц худаг. Тосгоныг Бхаца, Танса, Вайтарна зэрэг томоохон далангаар хүрээлсэн ч олон жилийн ган гачигийн улмаас усны хомсдолтой хэвээр байна.