Нярайлсан ээжүүдийн шүдний өвчин болсон асуудал бол хөхөнд сүү оруулах билээ. Зарим ээжүүдийн хөхөнд сүү орохгүй, хүүхдээ цатгаж чадахгүй хэцүүхэн байдаг. Гэхдээ битгий санаа зовоорой. Хөхөнд нь сүү ордоггүй эмэгтэй гэж байдаггүй юм. Тэгвэл хөхөнд сүү оруулах олон арга бий.

-Сэтгэл санаагаа тайван байлгах-

Энэ бол хамгийн шилдэг арга. Төрсний дараа эмэгтэй хүн их эмзэг болдог. Яг тэр үедээ “Хэзээ ч сүү орохгүй бол яанаа. Би хүүхдээ цатгалан байлгаж чадахгүй байна” гэх мэт олон зүйл боддог. Тэгвэл энэ бодлоо яг одоо боль. Та ийм зүйлс бодож байгаа болохоор хөхөнд сүү орохгүй байгаа юм. Харин энэ бодлуудын оронд “Маргааш өглөө хөх минь дүүрэн сүүтэй болно“ гэж бодох хэрэгтэй.

-Пиво уух-

Энэ бол их дэлгэрсэн, үр дүн сайтай арга. Ингэхдээ өдөрт  3 аяга пиво (өглөө, өдөр, орой ) 3-5 өдөр таслалгүй уугаарай.

-Сайн унтах-

Хүүхдээ унтуулчихаад гэрийн ажил хийхийн оронд сайн унтах хэрэгтэй. Бие тань ядарч байгаа цагт сүү орохгүй.

-Хөхүүлснийхээ дараа хөхөө саах-

Маш бага сүү гарсан ч хамаагүй. Саах болгонд сүү нь ихсэх болно.

-Шингэн зүйл сайн уух хэрэгтэй-

Ялангуяа хярам уух хэрэгтэй. Гэхдээ кесавараар төрсөн ээжүүд  хэрэглэж болохгүй.