Г.Наранцэцэг хүрэл медаль хүртлээ
Тажикистаны нийслэл Душанбе хотод болж буй жүдо бөхийн Гран при тэмцээний 48 кг-ын жинд ОУХМ Г.Наранцэцэг хүрэл медаль хүртлээ. Тэрээр хүрэл медалийн төлөөх барилдаанд ОУХМ Б.Баасанхүүтэй учраа таарчээ. Энэ нь манай хоёр тамирчин олон улсын тэмцээнд хоорондоо таарсан гурав дахь тохиолдол боллоо. Тэд энэ жил болон өнгөрсөн жилийн Антальягийн "Их дуулга"-д хоорондоо барилдаж нэг нэг ялаад байсан юм. Харин энэ удаад Г.Наранцэцэг нэмэлт цагт цэвэр ялснаар Гран при тэмцээнээс анхны медалиа авлаа.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.