ИТХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэж, үнэмлэх гардууллаа
Орон нутгийн ИТХ-ын 2023 оны нөхөн сонгууль 17 аймаг, 30 сум, нийслэлийн 1 дүүрэгт явагдана. Энэ удаагийн сонгуульд 43 мандатын төлөө нийт 77 нэр дэвшигч өрсөлдөхөөр бүртгүүлжээ. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.10-д “Нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гарсан бол тухайн шатны сонгуулийн хороо нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 15-аас доошгүй хоногийн өмнө нэг өдөр олгож, нийтэд мэдээлнэ” гэсний дагуу тухайн шатны сонгуулийн хороод нэр дэвшигчийн үнэмлэхийг өнөөдөр гардууллаа.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.