Гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Э.Дэлгэрмаа нар мөнгөн медаль хүртлээ
Бишкект болж буй Каба Уулу Кожомкул болон Раатбек Санатбаевын нэрэмжит дэлхийн чансааны оноо олгох энэ жилийн гурав дахь цуврал тэмцээний эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд дэлхийн аварга, гавьяат тамирчин П.Орхон мөнгө, ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд хүрэл медаль хүртлээ.
П.Орхон Бишкекийн дэвжээнд финалд U23 насны ДАШТ-ий хоёр мөнгөн медальт, Европын хошой аварга Украины Илона Прокопевниукт 3:8-аар ялагдсан бол С.Цэрэнчимэд хүрэл медалийн төлөөх барилдаанд ЕАШТ-ий мөнгө, хүрэл медальт Германы Луиза Хелга Нимешийг 8:3-аар ялсан.
68 кг-ын жинд Азийн АШТ-ий мөнгөн медальт, үндэсний шигшээ баг, "Хүч" спорт хорооны тамирчин ОУХМ Э.Дэлгэрмаа мөнгөн медалийн эзэн болов. Тэрээр алтан медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн хошой аварга БНХАУ-ын Зоу Фенгэд 5:14-өөр ялагдав. Дэлхийн чансааны оноо олгох тэмцээнд өчигдөр хүч үзсэн манай гурван бүсгүй гурвуулаа медаль хүртлээ. Өнөөдөр манай эрэгтэй хоёр, эмэгтэй дөрвөн бөх барилдана.
Хоскоодоо баярллаа шавь нар чин мундаг ба шүү 2023/06/05
Хоскоо шавь нар чин мундаг шүү
0 0 Хариу бичих