Нидерландын зоогийн газрууд үйлчлүүлэгчдээ сав суулгатайгаа ирэхийг санууллаа
Долоодугаар сарын 1-нээс Нидерландын нийтийн хоолны газрууд үйлчлүүлэгчдээ өөрсдийн сав суулгатай ирэхийг сануулж буй. Тус улс дахь "Макдональдс" түргэн хоолны сүлжээнээс гаргасан зарлалд зоогийн газраар үйлчлүүлэхдээ өөрсдийн аяга тавгийг авч ирэх эсвэл барьцаа төлөн түрээсийн аяга хэрэглэхийг сануулжээ.
Ийм арга замаар 2026 он гэхэд нэг удаагийн хуванцар савны хэрэглээг 40 хувиар буулгах зорилт тавьж экологийн хууль баталсан юм.
Харин Германд хүн амын махны хэрэглээг өдөрт 10 грамм болгож бууруулах, сардаа нэг олгой хиам л хэрэглэн бүх нийтийн дулааралтай тэмцэх ажээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.