Сагсан бөмбөгийн 3х3 төрлийн ДАШТ Австри улсын Вена хотод дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Монголын эрэгтэй шигшээ баг Унгарын шигшээ багийг 21:19 харьцаатайгаар ялж, Швейцарын шигшээ багт 12:22 оноогоор хожигдсоноор D хэсгийн гуравдугаар байрт бичигдээд байгаа билээ. Тэгвэл манай эрэгтэй шигшээ баг хэсгийн сүүлийн хоёр тоглолтоо өнөөдөр хийнэ.

Тухайлбал:

  • Манай шигшээ баг 20:00 цагаас Швейцарын багийн эсрэг,
  • 21:25 цагаас Япон улсын шигшээ багтай тоглосноор хэсгийн шатаа өндөрлүүлэх юм.