Өмнөд Африкийн Бүгд найрамдах улсын Сан Сити хотод болсон пауэрлифтингийн ДАШТ-д амжилттай оролцож, алтан медаль хүртсэн баг, тамирчид өнөөдөр /2023.06.02/ Спортын төв ордонд мэдээлэл  хийлээ. Уг тэмцээнээс Монгол Улсын баг тамирчид нийт 5 алт, 10 мөнгө, 6 хүрэл медаль авч, багаараа хоёрдугаар байр эзэлсэн байна. Алтан медаль авсан тамирчид дэлхийн шилдэг хэвтээ шахагчид болсон бол -93кг-ын тамирчин Г.Оргилболд хошой аварга болсон байна. Уг тэмцээнд 42 улсын 600 орчим өрсөлдсөн байна.