Үндэсний урлагийн их театр нь Монголд зочлох жилтэй холбогдуулан гадаад дотоодын жуулчдад зориулсан тоглолтоо "Монголыг сайхан орон" нэртэйгээр толилуулах гэж байна. Зургаадугаар сарын 20-ноос эхлэн Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт толилуулна. Тасалбарын үнэ суудлын зэрэглэлээс хамааран 15-75 мянган төгрөгийн үнэтэй байна.