Автомашингүй өдөр 251 байршилд 400 алба хаагч үүрэг гүйцэтгэнэ

Маргааш болох “Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлтийн тэмцээний зохион байгуулалтын талаар мэдээлэл өглөө.

Замын цагдаагийн газрын Нийслэлийн замын хөдөлгөөний хяналт, зохицуулалт хариуцсан дэд дарга Ч.Батболд "Энэ амралтын өдөр “Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлтийн тэмцээн зохион байгуулагдана. Энэ ажлын хүрээнд бид иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс зарим уулзваруудыг түр хугацаагаар хязгаарлаж байгаа. Тус уулзваруудад тээврийн цагдаагийн албанаас 251 байршилд 400 алба хаагч үүрэг гүйцэтгэнэ. Марафон тэмцээн зохион байгуулагдахтай холбоотойгоор тодорхой үйлдвэр, үйлчилгээний цэгүүд амрах юм. Тухайлбал, Бөмбөгөр худалдааны төв, Алтжин бөмбөгөр худалдааны төв, Хүчит шонхор худалдааны төв, Нарлаг дэнж, Нарантуул хоёр худалдааны төвүүд ажиллахгүй. Баянзүрх дүүрэгт Баянзүрх худалдааны төв, Да хүрээ худалдааны төв, Цайз худалдааны төв, Шөнийн зах, Өгөөмөр техникийн зах гэх зэрэг нийт 20 худалдааны төв амралтын горимд шилжиж байгаа. Авто замыг маргааш өглөөний 06 цагт хааж оройн 18 цагт хөдөлгөөнийг нээнэ. Иргэд спортын өдөрлөгийн үеэр унадаг дугуй, сурон, скүүтерээр хөдөлгөөнд оролцох боломжтой" гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)