Өмнөд Африкаас хүний хамгийн эртний мөр олжээ
Лестерийн их сургуулийн археологчид ӨАБНУ-ын Кейптаун хотын эрэг орчмоос хүний хамгийн эртний мөр олжээ. Олдвор ойролцоогоор 153 мянган жилийн настай гэж үзэж буй.
"Бидний өвөг дээдсийн үлдээсэн 50 мянган жилийн өмнөх мөр хориод жилийн өмнө асар ховор олдворт тооцогддог байлаа. Энэ талаас нь авч үзвэл бид тогтоосон мөрийн нас ер бусын, байж боломгүй зүйл шиг санагдаж байна" эрдэмтэд өгүүлсэн юм. Тэд Өмнөд Африкийн хошууны дагуу долоон өөр газар судалгаа хийж олдворын насыг тогтоожээ. Үүний тулд люминесценцийн өдөөлт гэх аргыг хэрэглэжээ. Олдвороос кварцийн үрийг авч ионын туяанд гэрэлтүүлдэг ба тэр нь мөр булагдсанаас хойш хичнээн хугацаа өнгөрснийг хэлж өгдөг ажээ.
Өнөөдрийг хүртэл 50,000 гаруй жилийн настай хомосапиенсийн хөлийн мөр ердөө 14 ширхэг л олдсон нь бүгд Африкт хамаарах юм.