ЦЕГ: Таван настай хүүгээ зодсон хойд эцгийг цагдан хорих саналаа прокурорт хүргүүлсэн
Өнгөрсөн тавдугаар сарын 31-нд таван настай хүү хойд эцэгтээ зодуулсан харамсалтай хэрэг гарсан. Тодруулбал, 29 настай эрэгтэй таван настай хүүг болон хоёр сартай жирэмсэн эхнэр, 70 настай төрсөн эцгээ зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байна. Түүнийг эхнэрийнх нь дуудлагын дагуу эрүүлжүүлэх байранд хүргэсэн ч маргааш нь суллагдсан байна. Дагавар хүүгээ зодож, гэмтээсэн тус хэргийг цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд шалгаж байгаа аж Улмаар Прокурорт цагдан хорих саналаа хүргүүлсэн байна. Хүүгийн гэмтлийн зэргийг тогтоолгохоор ажиллаж байгаа талаар ЦЕГ-аас мэдээллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.