“Улаанбаатар марафон 2023” олон улсын гүйлтийн тэмцээн зургаадугаар сарын 3-ны өдөр буюу энэ бямба гарагт зохион байгуулагдана. Үүнтэй холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний 40 чиглэлд өөрчлөлт орох юм.
Үүнд:
Иймд тухайн чиглэлд үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 40 чиглэлд өөрчлөлт орох юм.
Тухайлбал:
Түүнчлэн хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах аж. Харин хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд Баруун 4 зам, Нарны гүүр, Зүүн 4 замаар иргэдэд үйлчилнэ. Мөн Энхтайваны өргөн чөлөө /Баруун 4 замаас зүүн 4 зам/ хүртэлх хэсгийн хөдөлгөөн хаагдах юм. Иймээс тухайн өдөр Т:2 "5 шар - Ботаник", Т:5 "3,4 хороолол-Офицеруудын ордон" чиглэлийн троллейбус үйлчилгээ, Ч:63Б “Дүнжингарав худалдааны төв-Баянмонгол хороолол-Төв номын сан”, Ч:29Б “Зүүн дөрвөн зам- Сансар-Вокзал” гэсэн чиглэлүүд түр зогсохыг иргэдэд анхааруулж байна хэмээн Нийтийн тээврийн газраас мэдээллээ.