Эмэгтэй сагсан бөмбөгчид тэмцээнээ өндөрлүүллээ

3х3 сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Австрийн Вена хотноо болж буй. Уг тэмцээний "С" хэсэгт өрсөлдсөн Монголын эмэгтэй шигшээ баг дөрвөн тоглолтоос дөрөв хожигдож тэмцээнээ өндөрлүүлжээ. Манай бүсгүйчүүд дэлхийн хошой аварга АНУ, 2019 оны дэлхийн дэд аварга Унгар, өнгөрсөн жилийн мөнгөн медальт Канад гэсэн хүчирхэг багуудтай нэг хэсэгт багтсан юм. 

Эмэгтэй багийн тоглолтын дүн:

  • Монгол 19:21 Унгар
  • Монгол 10:21 Чех
  • Монгол 18:21 АНУ
  • Монгол 9:21 Канад

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Дасгалжуулагчийг нь болиулсан гэсэн тэрнээс ч болсон бж магадгүй

    0 0 Хариу бичих
  2. Дажгүй тоглосон байна.Бэлтгэлээ шинжлэх ухааны үндэстэй гүнзгийрүүлэн хийж, дараа жил даагаа нэхээрэй охидуудаа.

    0 0 Хариу бичих