Шатрын 2023 оны насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Казакстаны Алматы хотноо зургаадугаар сарын 4-ний өдөр эхэлнэ. Манай улсаас дэлхийн шатрын мастер, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч С.Ган-Од ахлагчтай 6 тамирчин оролцохоор өнөөдөр эх орноосоо мордсон юм. Эрэгтэйчүүдээс их мастер С.Билгүүн, Ц.Батчулуун, дэлхийн шатрын холбооны мастер Э.Баасансүрэн, эмэгтэйчүүдээс их мастер Б.Мөнгөнтуул, Т.Мөнхзул, спортын мастер Х.Баясгалан нар тивийнхээ шилдгүүдтэй өрсөлдөнө.
Азийн аваргад 17 орны 130 тамирчин оюун ухаанаа уралдуулах бөгөөд эрэгтэйчүүдийн ангилалд эхний 4, эмэгтэй ангилалд эхний 2 байрт орсон шатарчид Дэлхийн цомын тэмцээнд оролцох эрх авах юм.