ТАНИЛЦ: Маргааш дараах байршлуудад замын хөдөлгөөн хязгаарлана

Маргааш буюу зургаадугаар сарын 03-ны бямба гарагт автомашингүй өдөр тохионо. Энэ өдөр "Улаанбаатар Марафон-2023" олон улсын гүйлт болох юм. Тэгвэл тус өдрөөр баруун дөрвөн замын уулзвараас зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг 06:00-18:00 цагийн хооронд хязгаарлахыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ.

Мөн дараах замын хөдөлгөөнийг хязгаарлахаар болжээ.

Үүнд:

  • Сүхбаатарын талбай (Д.Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж)
  • Сөүлийн гудамж
  • Партизаны гудамж
  • Бөмбөгөр худалдааны төвийн уулзвар
  • Төмөрчний гудамж
  • Гэсэр сүмийн уулзвар
  • Самбуугийн гудамж
  • Анкарагийн гудамж
  • Бага тойруу
  • Бээжингийн гудамж
  • Токиогийн гудамж
  • Сансарын туслах замаар Энхтайваны өргөн чөлөөний зүүн дөрвөн замын уулзварын баруун дөрвөн замын уулзвар
  • Чингисийн өргөн чөлөөний Монголын хүүхдийн ордны уулзвараас Монгол шуудангийн уулзвар болон дотогш замуудын автомашины хөдөлгөөнийг хаах аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)