Йорданы угсаа залгамжлах хунтайж хуримлалаа
Йорданы Хашимитын Хаант Улсын угсаа залгамжлах хунтайж Хуссейн бин Абдуллах, Саудын Араб гаралтай архитектор бүсгүй Ражва Аль Сэйфтэй гэрлэлээ. Ирээдүйн хааны хуриманд дэлхийн 140 гаруй орноос хүндэт зочид оролцсоны дотор Их Британийн хунтайж Уилльям, Уэльсийн гүнж Кэйт Мидлтон, АНУ-ын тэргүүн хатагтай Жилл Байден нар байжээ. Хуримын ёслол 1993 онд хаан II Абдалла, хатан Рания нарын гэрлэх ёслол үйлдэж байсан Захран шилтгээнд болжээ.
Угсаа залгах хунтайж Саудын Арабаас бэр буулгасан нь Йордан улс илүү хүчирхэг, газрын тосоор баялаг хөрштэйгөө харилцаагаа сайжруулах гэсэн оролдлого гэж үзэж буй. Сүйт бүсгүйн ээж Саудын Арабын хаантай ойр төрөл нөлөө бүхий гэр бүлээс гаралтай бол тэрбумтан эцэг нь вант улсдаа томоохонд тооцогдох барилгын компани эзэмшдэг ажээ.
Энэ жил 28 настай хунтайж эцгийнхээ нэгэн адил Их Британийн Сандхерстийн цэргийн академийг төгссөн бөгөөд 2009 оноос угсаа залгамжлагчаар нэрлэгдсэн юм.