Илон Маск дахин дэлхийн хамгийн баян хүн боллоо

Илон Маск хөрөнгө чинээгээрээ тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч LMVH группийн эзэн Бернард Арног гүйцэж түрүүлэн дахин дэлхийн хамгийн баян хүнээр нэрлэгдэх боллоо.

Цахилгаан автомашин үйлдвэрлэгч "Tesla" компаний зах зээлийн үнэлгээ өссөний дараа түүний хөрөнгө нэгдүгээр сараас хойш 55.3 тэрбум доллараар өсөж, 192 тэрбумд хүрчээ. 

Bloomberg-ийн гаргасан тэрбумтнуудын чансаагаар ноён Арногийн хөрөнгө 24.5 тэрбум доллараар буурч, 187 тэрбум болж буй. Түүний араас Жефф Безос, Билл Гейтс нар гурав, дөрөвдүгээр байрт бичигдэж байна.

Тансаг хэрэглээний барааны эрэлт сэргэж, LMVH-ийн хувьцааны ханш өссөнөөр 74 настай Арно өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Илон Маскаас хөрөнгөөрөө давж баячуудын жагсаалтыг тэргүүлэх болсон юм.

Гэвч он гарсаар "Tesla"-гийн хувьцаа 92 хувиар өсөж, Илон Маск "Twitter" компанид шинэ гүйцэтгэх захирал томилсноор хөрөнгө оруулагчдын идэвх сэргэж эхэлжээ.

Харин LMVH группийн хувьцааны үнэ дөрөвдүгээр сард дээд амжилт тогтоосноос огцом буурч, он гарснаас хойш 16 хувиар сулраад байна.

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)