Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүсэлт гаргасан хүүхэд бүхэнд олгох шийдвэр гаргажээ. Мөн өнгөрсөн зургаан сарын мөнгийг нөхөж олгоно. Үүнд 167.2 тэрбум төгрөг зарцуулах юм байна. Гэхдээ эцэг, эхчүүд хүсвэл хүүхдийн мөнгөнөөсөө татгалзаж болно. Хэрэв татгалзсан тохиолдолд хүүхдэд олгох мөнгөн тэтгэмж хүүхдийн төлөө фонд руу шилжинэ гэдгийг ХНХ-сайд Х.Булгантуяа мэдээллээ.