Илон Маск Хятадад айлчилж байна
Америкийн цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компанийн гүйцэтгэх захирал Илон Маск сүүлийн гурван жил гаруйн хугацаанд анх удаагаа Хятадад ирлээ. Бээжинд ирсэн даруйдаа БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Чинь Гантай уулзсан тэрээр Шанхай дахь Тесла-гийн үйлдвэрт зочлох юм.
Мягмар гарагт Хятадын Гадаад хэргийн яам мэдэгдэл хийж, ноён Маск тус улсад цахилгаан автомашин үйлдвэрлэх бизнесээ өргөжүүлэхэд бэлэн болохоо нотолсон гэлээ. Тэгвэл лхагва гарагийн өглөө зочид буудлаас гарахдаа сэтгүүлчдийн асуултад хариулсан Маск аяллынхаа төлөвлөгөөний талаар ямар нэгэн тайлбар хийхээс татгалзсан байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.