Б.Жавхлан: Хүүхдийн мөнгийг нөхөж олгоход 167.2 тэрбум төгрөг зарцуулна
Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө.
Тэрээр "Өнгөрсөн гурван жилийн хугацаанд цар тахлын хүнд сорилтыг даван тууллаа. Эхний хоёр жилийн хугацаанд тодотгол хийсэн. Гэхдээ төсвийн алдагдлыг нэмэгдүүлж, цар тахлын үеийн зардлыг санхүүжүүлж ирсэн. Гэсэн ч ЗГ-аас шат дараатай арга хэмжээ авсан учир эдийн засаг тогтворжсон.
Тиймээс эдийн засгийн боломж гарсан хамгийн эхний энэ цаг хугацаан дээр ард иргэддээ өрхийн, хувь хүний орлогын түвшинд дэмжлэг үзүүлэхээр төсвийн зарцуулалт хийх шаардлага тулгарсан байна. Сонгууль тулсан учир гэх асуудал яригдаж байна. Үгүй ээ. Энэ боломж гарсан хамгийн эхний цаг хугацаа. Үүнээс хойшлох тусам элдвээр хэлэгдэх байх.
Энэ удаагийн төсвийн тодотголыг дараах таван эдийн засгийн ангилал дээр хийж байна.
- Төрийн алба хаагчдын суурь цалинг нэмэгдүүлэхэд 986.6 тэрбум төгрөг зарцуулна. Үүнд 217.7 мянган төрийн алба хаагчид хамрагдана.
- Тэтгэврийн зөрүүг арилгана. Дараа нь үнийн өсөлттэй уялдуулж, 10 хувиар нэмэгдүүлнэ. Үүнд 394.6 тэрбум төгрөг зарцуулна. 496.3 мянган тэтгэвэр авагч хамрагдана.
- Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг хүсэлт гаргасан хүүхэд бүхэнд өгнө. Мөн өнгөрсөн зургаан сарын мөнгийг нөхөж олгоно. Үүнд 167.2 тэрбум төгрөг зарцуулна.
- Түүнчлэн нийслэлийн замын түгжрэлийг шийдэхэд тодорхой мөнгө төсөвлөнө. Мөн нийгмийн халамжийн хэмжээг өсгөнө" гэв.
Bolormaa 2023/05/31
tetber nemeh heregti huuhdiin mongiig huuhed burt olgoh ni zuiti huuhdee asarch bgaa eh etseg nart niigmiin daatgalin ni hongoloh heregti
0 0 Хариу бичих