Д.Амарбаясгалан: Сурагчид ширээндээ гурвуулаа, гишүүд тансаг ширээнд суудаг байдлыг өөрчилж, гишүүдийн тоог нэмнэ

УИХ-ын гишүүдийн тоог нэмж, 126 болгох асуудалтай холбоотойгоор ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Парламент гэдэг ард түмнээсээ тусгаарлагдсан, ялгаатай байдлыг л арилгах зорилгоор гишүүдийн тоог нэмж байна гэсэн үг. Ерөнхий боловсролын сургуульд сурагчдын сандал, ширээ хүрэлцдэггүй. Нэг ширээнд гурван хүүхэд суудаг. Ийм байхад гишүүд хээ, угалзтай, өндөр үнэтэй ширээнд сууж байдаг. Энэ ялгаатай байдал ард түмэн, төр хоёрыг зааглаад байна. Тиймээс УИХ-ын гишүүдийн тоог нэмж, тогтолцоог өөрчилснөөр ард, түмэн төр хоёрыг ижил түвшинд ойртуулах үр дүнтэй юм. Парламентын гишүүдийн тоо цөөн байгаа нь нэг гишүүний улстөрийн эрх, мэдэл өндөр байна гэсэн үг. Тэгэхээр аливаа шийдвэр шударга бусаар, хууль бусаар нөлөөлөх магадлал их байна” гэлээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Яанадаа

    0 0 Хариу бичих
  2. Kkk, shireeg solid boloo bish u!!!

    0 0 Хариу бичих