Маргааш дараах байршилд хөдөлгөөн хязгаарлана
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Сүхбаатарын талбай болон дүүргүүдийн 14 байршилд арга хэмжээ зохион байгуулна. Үүнтэй холбоотойгоор маргааш 08:00-20:00 цагийн хооронд дараах замуудын хөдөлгөөнийг хязгаарлах юм.
- Д.Сүхбаатарын талбайн баруун, зүүн тал
- МУИС-ийн уулзвараас Гадаад Харилцааны Яамны уулзвар хүртэлх
- Амарын гудамж
- Чингис хааны музейн уулзвараас Төв шуудангийн уулзвар хүртэлх
- Жуулчны гудамж
- Хүүхдийн ордны уулзвараас Шангри-Лагийн уулзвар
- Гэндэнгийн гудамжны замын хөдөлгөөнийг түр хязгаарлаж, хөдөлгөөн зохицуулалтад замын цагдаагийн байгууллагын алба хаагчид ажиллана.
Замын хөдөлгөөний дүрэмд арав хүртэлх насны хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчид заавал хөтөлж замын хөдөлгөөнд оролцох заалттай. Хүүхдээ хөтлөхгүй, хайхрамжгүй хандсанаас машины урдуур гүйх, буух, суухдаа бэртэж гэмтэх тохиолдлууд бүртгэгддэг байна. Тээврийн цагдаагийн албанаас эцэг эхчүүдэд дараах зөвлөмжийг хүргүүлж байна.
- Арав хүртэлх насны хүүхдийг заавал гараас нь хөтөлж замын хөдөлгөөнд оролцох
- Тээврийн хэрэгсэл дотор зориулалтын суудалд суулгах, хамгаалах бүс хэрэглэх
- Маргааш замын хөдөлгөөнд оролцогч бүх төрлийн тээврийн хэрэгсэл ойрын гэрлээ асааж, хүүхдүүдэд хүндэтгэл үзүүлэн хөдөлгөөнд оролцох
- Тээврийн хэрэгслийн цонхоор хүүхдийн толгойг гаргахгүй байх
- Тээврийн хэрэгслийн люкээр хүүхдийн цээжин биеийг гаргахгүй байх
- Жолооны ард бага насны хүүхдийг өвөр дээрээ суулгаж явахгүй байх
- Тээврийн хэрэгсэл дотор хүүхдийг ганцааранг нь орхихгүй байх
- Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам орчны байдлыг биеэр шалгах үйл ажиллагааг хэрэгжүүлэх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.