Ромын хаадын толгойн баримлыг олжээ

Английн хойд хэсэгт крикетийн талбайд хийсэн археологийн малтлагаар ер бусын хоёр олдвор илрүүлжээ. Эдгээр нь манай эриний III зуунд хамаарах элсэн чулуугаар зорж хийсэн хоёр том толгой юм. Эрэгтэй, эмэгтэй хүний толгойг дүрсэлсэн хөшөөг Ромын эзэн хаан Септимий Север болон түүний эхнэр Юлия Домна нарын дүрс хэмээн таамаглаж байна. Учир нь малтлага хийж буй хэсэгт эрт үед Ромын халуун усны газрууд байсан бөгөөд өмнө нь эзэн хаантай холбоотой олдвор олдож байсан билээ. 

Толгойнуудын хэмжээ нь 60 см орчим байгаа тул хөшөөний өндөр нь 3.5–4.5 метр байсан гэж археологичид таамаглаж байна. Замын хажууд хаясан байгаагаас үзэхэд ромчуудыг буцсаны дараа халуун усны газрыг тоносон хүмүүс эдгээр толгойнуудыг хаясан бололтой.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)