ЦЕГ: Гэрээсээ гараад алга болсон ой зургаан сартай охиныг эсэн мэнд олсон
Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төвөөс урд зүгт 20 км зайтай орших Дундцагаан гэх газраас 2023 оны тавдугаар сарын 30-ны 19:00 цагийн үед нэг ой зургаан сартай охин гэрээсээ гараад алга болсон тухай дуудлага мэдээлэл Цагдаагийн байгууллагад ирсэн. Улмаар ЦЕГ-аас Онцгой байдлын байгууллагатай хамтран эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулж, өнөөдөр өглөөний 09:40 цагт охиныг эсэн мэнд олжээ. Охиныг Өмнөговь аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн түр хамгаалах байранд хамгаалалтад авчээ. Мөн аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд хүргэн биеийн байдлыг үзүүлж байна хэмээн Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.