Алтны үнэ 0.6 хувиар буурч, унц нь 1946 ам.долларт хүрчээ
Өнгөрөгч пүрэв гарагт алтны үнэ 0.6 хувиар буурснаар унц нь 1946 ам.доллар болжээ. Өөрөөр хэлбэл алтны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд доод түвшинд хүрээд байна. АНУ-ын өрийн таазыг нэмэгдүүлэх асуудал ахицтай байгаа нь алтны эрэлт буурахад голлон нөлөөлжээ. Түүнчлэн АНУ-ын Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ өсгөх магадлал өсөж буй. Банкны хямралтай холбоотойгоор алтны үнэ унц нь 2000 ам.доллар давж эрс өсөөд байсан юм. Илүү урт хугацааны төлөвийг харвал алтны үнэ энэ онд унц нь 1900 ам.доллар, ирэх жил унц нь 1750 ам.доллар болж буурах төлөвтэй байгааг Дэлхийн банк тайландаа дурджээ. Харин “Fitch Ratings”-ийн тооцоолж байгаагаар энэ онд алтны үнэ 1950 ам.долларт хэлбэлзэх төлөвтэй байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.