Сурагчдын бүтээлээс бүтсэн “MERAKI” уран зургийн үзэсгэлэн "Монгол арт галерей"-д дэлгэгдлээ. Тус үзэсгэлэн 2019 оноос эхлэн жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж буй. Тэгвэл энэ жилийн үзэсгэлэнд 1-9 дүгээр ангийн сурагчдын сэтгэл, зүрхээ шингээн бүтээсэн 600 орчим уран бүтээл дэлгэгдсэн байна. Үзэсгэлэнгээс олсон бүх орлогыг Улаанчулуутын "Нарны хүүхдүүд" цэцэрлэгт хандивлах аж. Энэхүү үзэсгэлэн тавдугаар сарын 28-ныг хүртэл үргэлжилнэ.





Фото сурвалжилга





























