Малаа хариулж явсан 13 настай хүү сураггүй алга болжээ. Тодруулбал, Ховд аймгийн Буянт сумын Цагаан бургас багийн Хар ус нуур гэдэг газар өчигдөр 16:00 цагийн орчим хүүхэд малаа хариулж яваад сураггүй болсон бөгөөд унаж явсан морь нь давхиж ирсэн тухай дуудлага ОБЕГ-т иржээ. Иймд аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, ар гэрийнхэнтэй хамтран 13 настай, эрэгтэйг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.