Илон Маскт хүний тархинд чип туршихыг зөвшөөрлөө

АНУ-ын Хүнс, эмийн хяналтын газар Илон Маскийн үүсгэн байгуулсан “Neuralink” компанид хүний тархинд бичил чип суулгах туршилт явуулах зөвшөөрөл олголоо. Анх өргөдлийг нь хүлээн авахаас татгалзаж байсан Хүнс, эмийн хяналтын газар шийдвэрлэх шаардлагатай хэд хэдэн асуудлыг Neuralink-ээс тодруулсны дараа эмнэлзүйн туршилт хийхийг зөвшөөрчээ. Үүнд төхөөрөмжийн лити зайн аюулгүй байдал, суулгацын утас тархины бусад хэсэгт шилжих эрсдэл, эд эсийг гэмтээхгүйгээр төхөөрөмжийг аюулгүйгээр буцаан гаргаж авах сорилтууд багтаж буй аж.

Илон Маск мэдрэлийн интерфэйсийг хөгжүүлэх чиглэлээр “Neuralink” компанийг 2016 долоодугаар сард үүсгэн байгуулсан. Тус компаний бүтээсэн бичил чип нь хүний үсний ширхэгээс нимгэн утсаар холбогдсон 3000 гаруй электродтой бөгөөд тархины 1000 орчим мэдрэлийн эсийн үйл ажиллагааг хянах чадалтай аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)