Улсын өрийг $31 их наяд болгосон есөн шалтгааныг The Washington Post нэрлэв
The Washington Post сонин Засгийн газрын өр 31,4 их наяд долларт хүрсэн шалтгаан болон дампууралд хүргэж болзошгүй есөн гол үйл явдлыг нэрлэжээ.
Бага Жорж Бушийн захиргаа 2001 онд татвар бууруулан улсын өрийг $5,7 их наяд болгосон үйл явдал эхэнд нь бичигджээ. Үүний дараа Афганистан болон Иракийн дайныг нэрлэжээ. Тухайн үед өрийн хэмжээ $6,5 их наяд хүртэл нэмэгдсэн юм. Гуравдугаарт АНУ-ын засаг захиргаа өндөр настнуудад жороор олгодог эмээр үнэ төлбөргүй олгох санаачилга буюу 8.4 их наяд долларын өр бичигджээ.
2008-2013 оны дэлхийн эдийн засгийн хямрал, бага Бушийн татварыг хөнгөлөх бодлого үргэлжилсний улмаас улсын өр 16.8 их наяд ам.долларт хүрч өссөн. Зургаа дахь шалтгаан нь Трамп 20.5 их наяд ам.долларын татварыг бууруулсан явдал юм. Трампын үед Конгрессоос баталсан төсвийн хуулийн төслүүд нь улсын өрийн хэмжээг 22.7 их наяд долларт хүргэсэн билээ.
Коронавируст цар тахлын улмаас 2020 онд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ нь улсын өрийн таазыг 27.7 их наяд доллар болгон нэмэгдүүлэхэд хүргэсэн. Сүүлчийн шалтгаан нь тахлын үр дагавартай тэмцэхийн тулд Байдены авч хэрэгжүүлсэн арга хэмжээ гэж сэтгүүлчид үзэж байна.