Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багууд Европыг зорилоо

3х3 сагсан бөмбөгийн ДАШТ энэ сарын 30-аас ирэх сарын 04-ний өдрүүдэд Австри улсын Вена хотод зохион байгуулагдана. Энэхүү тэмцээнээс өмнө шигшээ багийн тамирчид Сербид хамтарсан бэлтгэл хийхээр өнөөдөр эх орноосоо мордлоо. 

Сонирхуулахад Австри улсын Вена хотноо зохион байгуулагдах ДАШТ-нд дэлхийн 200 гаруй улсаас шигшигдсэн 20 орны баг өрсөлдөх юм. Өнөөдрийн байдлаар манай улсын эрэгтэй шигшээ баг чансаагаараа дэлхийн зургаад эрэмбэлэгдэж байгаа бол эмэгтэй баг 11-д тус тус бичигдэж байна


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)