ЭЕШ-ын суудлын хуваариа өнөөдрөөс хэвлэн авах боломжтой
2023 оны Элсэлтийн Ерөнхий Шалгалт (ЭЕШ)-д хамрагдахаар бүртгүүлсэн иргэд суудлын хуваариа өнөөдрөөс эхлэн хэвлэж авах боломжтой боллоо.
Шалгуулагчдын шалгалт өгөх шалгалтын байр, анги танхим, суудлын дугаарын мэдээлэл бүхий “Суудлын хуваарь” хуудсыг Боловсролын Үнэлгээний Төв(БҮТ)-ийн www.eec.mn цахим хуудасны “Шалгуулагчийн булан”-д өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан нэвтэрч, хэвлэн авах юм.
ЭЕШ зургаадугаар сарын 15-нд Улаанбаатарын цагаар 10:00 цагт Түүхийн хичээлийн шалгалтаар эхэлнэ. Тухайн өдөр Англи хэлний шалгалт мөн зохион байгуулагдана.
Энэ жил улсын хэмжээнд Ерөнхий боловсролын сургуулийн арванхоёрдугаар анги төгсөгчид болох 34,117 шалгуулагч байгааг БҮТ-өөс өмнө нь мэдээлсэн.
Үүний
- 54 хувь буюу 18,334 нь орон нутагт
- 46 хувь буюу 15,783 нь нь Улаанбаатар хотод арванхоёрдугаар ангийг суралцан төгсөж байна.
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.