Биеийн хэлэмж ба улс төр

Бүгд Найрамдах Франц Улсын ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад энэ сарын 21-нд төрийн айлчлал хийсэн билээ. Энэхүү айлчлалыг түүхэн айлчлал хэмээн тодотгоод буй. Учир нь хоёр улс 1965 онд дипломат харилцаа тогтоосноос хойш Францын ерөнхийлөгч Монгол Улсад хийж буй анхны айлчлал бөгөөд хоёр орны харилцааны түвшнийг ахиулах зорилготой айлчлал болсон юм. Монгол Улс Франц улсыг чухал гуравдагч хөрш гэж үздэг бол Франц улс Монгол Улсыг онцгой түнш хэмээн тодорхойлдог. Энэ ч утгаараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Франц улсын ерөнхийлөгч Эммануэл Макрон Монгол Улсад төрийн айлчлал хийсэн билээ. Төрийн айлчлалын үеэр хоёр талын ерөнхийлөгч хоорондоо гар барин, элгэмсэг дотноор тэврэлдэж буй нь илт харагдаж байв.

Тэгвэл үүнийг биеийн хэлэмжээр хэрхэн тодорхойлж болох талаар хүргэж байна. Хүний биеийн хэлэмж тухайн хүний талаар маш их зүйлийг өгүүлж байдаг. Ялангуяа улс төрийн лидерүүдийг мэтгэлцээн, сонгуулийн уулзалт, томоохон хэмжээний айлчлал, хурал зөвлөгөөний үеэр биеийн хэлэмжид нь тулгуурлан илэрхийлэх гэсэн санаа бодол, сэтгэл хөдлөл, харилцааны үнэлэмжийг нь тодорхойлж болдог. Тухайлбал улс төрчдийн биеийн хэлэмжийг гарын хөдлөл, биеийн ерөнхий төрх байдал болон харцнаас нь таних боломжтой аж. Нэг үгээр биеийн хэлэмж бол улс төрчдийн хүчирхэг хэрэгсэл юм. Тухайлбал гарын дохио, биеийн байдал, харц тулгарах зэрэг нь биеийн хэлээр харилцах хамгийн сайн арга.

Гар барих нь итгэлцлийг харуулдаг

 Улс төрчид нэг нэгэнтэйгээ гар барих нь итгэл, хүндэтгэлийг илэрхийлдэг аж. Тухайлбал гар барих нь ихэвчлэн улстөрчдийн дунд халуун дотно, нөхөрсөг, үнэнч шударга, найдвартай гэсэн утгыг илэрхийлдэг гэж үздэг. Дипломат биеийн хэлэмжээр бол уулзаж буй хүнтэйгээ хэрхэн гар барих нь уулзаж буйдаа баяртай байгаа, өөртөө итгэлтэй, ярилцахдаа таатай байх болно гэдгээ илэрхийлж буй биеийн хэлэмж юм. 

Гараа даллах нь найрсаг нөхөрсөг байдлыг илтгэдэг

Гараа дэлгэн, даллах нь өөртөө итгэлтэй, найрсаг нөхөрсөг байдлыг илтгэдэг. Харин олон хүний дунд гараа хэрхэн даллаж байгаагаас тухайн хүн бусдын дэргэд өөрийгөө хэрхэн үнэлж байгааг нь хэмжиж болдог аж. 

Инээмсэглэл нь хүндэтгэж байгааг илтгэнэ

Ярилцагчийнхаа ярианд хариу үйлдэл үзүүлэх нь хүндэтгэсэн биеийн хэлэмж юм. Жишээ нь, нүд рүү нь харах, толгой дохих, инээмсэглэх нь нөгөө хүнээ хүндэтгэж буйг илэрхийлнэ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн тухайд Эммануэл Макроны ярианд хариу үйлдэл үзүүлэхдээ ихэвчлэн нүд рүү нь харах,инээмсэглэх биеийн хэлэмжийг үзүүлсэн байна. Ийнхүү аливаа уулзалтын үед тухайн хүнийг яриа нь 25 хувь, биеийн хэлэмж нь 85 хувь илэрхийлдэг гэх ойлголт бий. Энэ утгаараа биеийн хэлэмжээр хоёр улсын төрийн тэргүүнүүд бие биедээ хүндэтгэл үзүүлж, найрсаг харилцаа үүсгэж буйг харах боломжтой.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. хувь хүмүүсийн найрсаг байдал ч яах вэ байдаг л асуудал, ямар асуудлууд шийдэв гэдэг нь чухал

    0 0 Хариу бичих