Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр буюу 2023 оны тавдугаар сарын 24-ний өдөр нийт 1681 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн шинжтэй 1300, гэмт хэргийн шинжтэй 83 дуудлага, мэдээлэл ирсэн байна. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 86 зөрчил илрүүлсэн бол хүний биед халдах 55 дуудлага, хулгайлах гэмт хэрэг гарсан 20 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
