Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүн мөргөж, зугтсан этгээдийг илрүүлэв

Согтуу жолооч замын хажуугаар явж байсан эмэгтэйг мөргөж хүнд гэмтээжээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын алба хаагчид 2023 оны тавдугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт  20-25 орчим насны эмэгтэй зам тээврийн осолд өртөж, босож чадахгүй хэвтэж байгаа нөхцөл байдалтай таарчээ. Улмаар тухайн эмэгтэйд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн байна. Мөн явган зорчигчийг мөргөөд зугтсан тээврийн хэрэгслийг эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулжээ. Улмаар 30 настай, эмэгтэй Д гэгч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осол гаргасныг шуурхай  илрүүлжээ. Одоогоор уг  этгээдийг саатуулан шалгалтын ажиллагаа явуулж байгаа талаар ЦЕГ-аас мэдээллээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)