Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд гэр шатаж байна гэсэн дуудлага мэдээлэл тавдугаар сарын 25-ны өдрийн 01:56 цагт ОБЕГ хүлээн авсан байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчдыг очиход иргэн Б-ын таван ханатай гэр шатаж байсныг унтраажээ. Уг гал түймэрт тус сумын иргэн Р /76 настай, эрэгтэй/, Т /8 настай, эмэгтэй/ нар өртөж нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.