Эверест орчмоос 212 сая жилийн настай далайн махчин амьтны үлдэгдэл олжээ

Хятадын ШУА-ийн Сээр нуруутны палентлогийн хүрээлэнгийн мэргэжилтнүүд Эверест уулаас балар эртний үед хамаарах гималаязавр хэмээх махчин амьтдын чулуужсан үлдэгдэл олжээ. Ойролцоогоор 212 сая жилийн настай чулуужсан яс нь тектоник хавтангийн түрэлтээр далайн ёроолоос өргөгдсөн ууланд үлдсэн гэж эрдэмтэд үзэж буй.

Амьтдын чулуужсан үлдэгдэл далайн түвшнээс дээш 4000 метрийн өндөрт уулчдын лагериас 100 км-ын зайд олджээ.

Эрдэмтдийн яриагаар, далайн махчин амьтад 10 метрийн урттай, хурц шүдтэй урт хушуутай байжээ. Тэд голчлон загас, сээр нуруугүй нялцгай биетнээр хооллож байсан аж.

Одоо 170 эрдэмтэн Цинхай-Төвөдийн тэгш өндөрлөгт орших Эверестийн орчим ус болон экологийн янз байдлын судалгаа явуулж байна.

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)