АНУ-ын Сангийн яам Оросын эсрэг хориг арга хэмжээгээ өргөтгөж уулын баяжуулах "Полиметалл" компанийг хар жагсаалтад нэмжээ. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгчийн хяналтын газрын дарга Дмитрий Шальков, Донецк ард улсын шүүхийн тэргүүн Дарья Морозова, Москва мужийн хүүхдийн элч Ксения Мишонова нарыг хоригт оруулжээ.
Яамны мэдэгдлийн дагуу хоригт Санкт-Петербургийн Уул,уурхайн их сургуулийн захирал Владимир Литвиненко, алт олборлолтын "Полюс" компаний ерөнхий захирал Алексей Востоков нар мөн хар жагсаалтад орлоо.
Үүний өмнө, АНУ-ын Худалдааны яам Орос, Беларусийн 1224 нэр төрлийн барааны экспортод хориг тавьсан билээ.