Д.Амарбаясгалан: Эмээлтэд аж үйлдвэрийн парк байгуулах шийдвэр гаргалаа

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн зарим асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэрэр "Эмээлтэд аж үйлдвэрийн парк байгуулах шийдвэр гаргалаа. 2009 оноос хойш Эмээлтэд аж үйлдвэрийн цогцолбор байгуулах асуудлыг Улаанбаатар хот, Засгийн газраас судалж ирсэн. Анхны зорилго бол Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа арьс ширний үйлдвэрүүдийг хотоос гаргах, гол усны бохирдлоос урьдчилан сэргийлэх байсан. Энэ төслийг хэрэгжүүлэхээр эртнээс төлөвлөсөн боловч амжилттай хэрэгжүүлэх нөхцөл бүрдэхгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Өнгөрсөн арваннэгдүгээр сард энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж байсан. Тухайн үед Эмээлтэд байгуулах нь зөв үү, эсвэл Дарханд байгуулах уу гээд олон талаас нь судалж тогтоолын төсөл оруулж ирэх үүрэг өгсөн юм. Үүний дагуу өнөөдөр Эмээлтэд байгуулахаар шийдвэр гаргалаа. Хоттойгоо ойрхон байж, ажлыг байрыг бий болгосноор илүү үр ашигтай ажиллана гэж үзсэн" гэв. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Aris shirnii muuhai uner, arai gej tseverlehee barih gej bj. Deerees n nuguu huduu ajliin bair nemeh niisleliin tuvlurul gd tanai namiin songuuliaar yrisan ajil haana bn be? Yagaad ahiad zardal gargah gd bn ve?

    0 0 Хариу бичих
  2. хот тэлээд тун удахгүй Эмээлт рүү орон сууцны барилгууд түрээд ороод ирнэ ээ, арай зайдуу барьж болохгүй юу?? Орчихн үеийн төхөөрөмж тавих хэрэгтэй байх аа, тэгэхгүй бол өмхий самхай үнэртэй заваарсан баахан хог хаягдал үүсээд байх вий???

    0 0 Хариу бичих
  3. Та нар олон аж үйлдвэрийн парк барьж байгууллаа.

    0 0 Хариу бичих