Дугуйчид олимпын эрхийн төлөө уралдана
Засмал замын дугуйн 2023 оны Азийн АШТ зургаадугаар сарын 7-13-ны өдрүүдэд Тайландын зүүн эрэг дэх Районг хотноо болно. Насанд хүрэгчдийн ангилалд алт, мөнгөн медаль хүртсэн тамирчид Парисын олимпын эрхээ шууд авах энэхүү тэмцээнд оролцохоор 42 улс мэдүүлгээ өгчээ. Улсаа төлөөлж эрэгтэйчүүдийн элит ангилалд С.Жамбалжамц, Б.Тэгшбаяр, Б.Марал-Эрдэнэ, Э.Болор-Эрдэнэ, Э.Билгүүнжаргал нар уралдана.
Сонирхуулахад Монголын эрэгтэй дугуйчид өмнө нь Азийн АШТ-ий элит ангиллын уралдаанаас мөнгө, хүрэл медаль хүртэж байсан юм. Гавьяат тамирчин Ж.Өлзий-Орших 2001 онд ганцаарчилсан уралдаанд аман хүзүүдсэн бол өнгөрсөн жил ОУХМ С.Жамбалжамц бөөн гараатай уралдаанаас хүрэл медаль хүртэж байв. Харин эмэгтэй дугуйчдаас Т.Энхжаргал 2013 онд ганцаарчилсан уралдаанд түрүүлж, 2014, 2015 онд хүрэл медалийн эзэн болж байлаа.
Orhon 5 өдрийн өмнө
Manaihan azias zunduun medali avch bsan end zarim n duridagdaagui bn.
0 0 Хариу бичих