ИНФОГРАФИК: Гангийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч улс орнууд
Гангийн үйлдвэрлэл цар тахлын дараа сэргэж 2021 онд 1,960 сая тоннд хүрсэн ч өнгөрсөн онд 4,2%-иар буурчээ. Дэлхийд тэргүүлэгч БНХАУ-д хоёр хувиар буурсан бол ган үйлдвэрлэгч дийлэнх улсуудад жилийн үйлдвэрлэл таваас илүү хувиар буурлаа.
Дэлхийн хоёр дахь том ган үйлдвэрлэгч Энэтхэг хэдийгээр 5.3%-иар нэмэгдүүлсэн ч үйлдвэрлэлийн хэмжээ нь Хятадын гангийн аравны нэгтэй л тэнцэнэ.
Хэдийгээр Хятад улс өнөөдөр дэлхийн гангийн үйлдвэрлэлд 54 гаруй хувийг эзэлдэг ч үргэлж ийм байгаагүй. 1967 онд Дэлхийн гангийн холбооноос гаргасан анхны тайлангаар Хятад улс ердөө 14 сая тонныг л үйлдвэрлэж байсан нь дэлхийн нийт үйлдвэрлэлийн дөнгөж 3% юм. Тухайн үед АНУ 115 сая тонн, ЗХУ 102 сая тонн ган үйлдвэрлэж дэлхийд тэргүүлж байсан бол Япон 62 сая тонноор удаалжээ.
Бараг гучин жилийн дараа буюу 1996 онд Хятад улс 101 сая тонн ган үйлдвэрлэн Орос, АНУ, Японыг гүйцэж түрүүлэн үйлдвэрлэлээр тэргүүлж орон болжээ.
2000-аад оны эхэн үе бол Хятад улсын хувьд эрчимтэй өсөлтийн үе байсан бөгөөд жил бүр гангийн үйлдвэрлэл тогтмол хоёр оронтой тоогоор нэмэгдсээр байна.