Бөхчүүд Буриадаас 11 медаль хүртлээ
ОХУ-ын Буриад улсын хөдөө аж ахуйн академийн профессор Александр Петрович Поповын дурсгалд зориулсан чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн нээлттэй тэмцээн Улаан-Үд хотод боллоо. Буриадын шигшээ багтай хамтарсан бэлтгэл хийсэн манай эрэгтэй бөхчүүд тус тэмцээнд зодоглож 3 алт, 2 мөнгө, 6 хүрэл, нийт 11 медаль хүртэв.
Медаль хүртсэн тамирчид;
- Нармандахын Насанбуян - 57 кг
- Энхтуяагийн Тэмүүлэн - 70 кг
- Энхтүвшингийн Батмагнай - 125 кг
- Эрдэнэбатын Төгсжаргал - 65 кг
- Дагвадоржийн Оргилох - 97 кг
- Пүрвээгийн Дашцэрэн - 61 кг
- Шинэбаярын Дэлэг - 70 кг
- Батсүхийн Батбаяр - 74 кг
- Алтанзулын Дөлгөөн - 79 кг
- Дэмүүлийн Саранцогт - 97 кг
- Баянмөнхийн Баярмагнай - 125 кг
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.