Суудлын автомашин онхолдож, жолооч нь амиа алджээ

Тавдугаар сарын 23-нд Дундговь аймгийн Хулд сумын Өнч хэмээх газарт суудлын автомашин онхолдож, жолооч нь автомашины төмөр хийцэд хавчуулагдсан гэсэн дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Тус аймгийн ОБЕГ-ын Хулд сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Улаанбаатар хотын чиглэлд иргэн Б-ын жолоодож явсан "Ниссан Ванетта" загварын суудлын автомашин замын хажуу руу онхолдож, 40 настай иргэн Б автомашины төмөр хийцэд хавчуулагдан насан барсан байдалтай байжээ. ОБЕГ-ын алба хаагчид өчигдрийн 22:00 цагт цогцсыг гаргаж, тус аймгийн цагдаагийн газарт шилжүүлсэн байна.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)