Нигери улсад Африк тивд хамгийн томд тооцогдох газрын тосны үйлдвэр үүд хаалгаа нээлээ. Энэ нь удаан хугацаанд үргэлжилсэн түлш шатахууны хомстолыг арилгана гэж Нигерийн Засгийн газар найдаж байна.
Нигери улс нь бүс нутагтаа газрын тосны гол нийлүүлэгч орон боловч ихэнхийг нь хилийн чанадад түүхийгээр нь гаргаж, дотоодын тээврийн хэрэгсэлд ашиглах боловсруулсан түлш шатахууныг импортлон авдаг байжээ. Улмаар тус улсад боловсруулсан түвшний хомстол удаан хугацаанд үргэлжилсээр ирсэн байна.
Африк тивийн хамгийн чинээлэг эрхэм Алико Данготын 19 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаар бүтээн босгосон газрын тос боловсруулах үйлдвэр хямралыг намжаана гэж найдаж байна. Нигерийн Ерөнхийлөгч Мухаммаду Бухари ард түмний хувьд чухал өдөр тохиосныг онцлон тэмдэглэжээ.
Нээлтээ хийсэн хэдий ч хараахан ашиглалтад ороогүй байгаа тус үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллавал хоногт 650,000 баррель шатахуун үйлдвэрлэх юм байна. Энэ нь дотоодын хэрэгцээг бие даан бүрэн хангахаас гадна гадагш экспортлоход хүрэлцэхүйц ажээ.