Хүн ам өсөж хотжихын хэрээр бид гариг дэлхийг нэгэн хүчтэй зэвсэг буюу дуу чимээгээр бохирдуулж байна. Хэт чанга болон үргэлжийн их дуу чимээтэй хотын төвд амьдардаг хүмүүс нам гүм орчинд амьдардаг хүмүүсээс илүү уур уцаартай,аймхай,цочимтгой,өөртөө итгэлгүй,гутранги нойрны асуудалтай болдог нь судалгаагаар тогтоогджээ. Мэдээж сөрөг нөлөөлөл богино хугацаанд илрэхгүй ч хожмын хор хөнөөл нь асар их. Хүний бий болгодог энэ их дуу чимээ амьтдад хүртэл нөлөөлж эхэлжээ. Хамгийн дуугүй амьтан гэгддэг загас хүртэл хашгирах цаг ирсэн энэ цагт нам гүм илүү үнэ цэнэтэй болов. Дуу чимээний бохирдлоос хэрхэн ангижрах вэ?