ФОТО: Цэнхэр алтны эрэлд
Зөөврийн усаар хэрэгцээгээ болгодог Энэтхэгийн Шинэ Дели хотын нэгэн дүүрэгт
Уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдол, хог хаягдлын нөлөөгөөр дэлхийн усны нөөц шавхагдаж буй. Дэлхийн хүн амын 26 хувь нь ундны цэвэр усаар хангагдаагүй бол 46 хувь нь энгийн ариун цэврийн байгууламжгүй нөхцөлд аж төрж байна.
Ган гачгийн дараа. Испанийн Барселона хотын хойд дүүрэг
Хог хаягдлаар бохирдсон Нигерийн Лагос хотын гол
Гаитигийн Порт-о-Пренс хотын усан хангамж тасарсан тул охид хавцлын дундах булгаас ус цуглуулж байна
Венесуэлийн Каракас хотын Петар дүүрэгт худгаас ус хураах насос ашигладаг
Филиппиний Мунлупа хотын захын хороолол
Ундны усаар гачигдсан Пакистаны Карачи хотын ядуусын хороолол
Ариун цэврийн байгууламжгүй нөхцөлд аж төрдөг Порт-о-Пренс хотын иргэд агуйн доторх булагт усанд орж, угаалга хийнэ.
Перугийн Лима хот дундуур урсдаг Римак гол
Энэтхэгийн Мумбай хотын нэгэн дүүрэгт угаалга хийж буй эмэгтэй
Усны тэрэг ирэхийг хүлээж буй Венесуэлийн Каракас хотын иргэд
Нидерландын Киндердэйк хотын салхин тээрмүүд. Тус улсын газар нутгийн гуравны нэг орчим нь далайн түвшнээс доогуур нам дор газар оршдог бөгөөд салхин тээрэм нь үерт автахаас сэргийлдэг
Парагвайн Асунсион дахь түр хоргодох байр
Гар шахуурга. Филиппиний Мунтинлупа хот
Повер 2023/03/27
Монгол улс 2080 он гэхэд мөнх цас мөсөн оргилууд маана хайлчихвал түүнээс эх авдаг голууд, түүгээр тэжээгддэг нуурууд бүгд ширгэж тэнд байгаа усалгаатай тариалан, услалтын систем, хот суурингууд маана усаар гачигдаж газрын гүний жаахан ус маана л аминд орох байх. Манайд уснаас чухал юм гэж үгүй. Алт, Зэс, төмөр, нүүрсийг уух биш. Одооноос гүнийхээ усыг хамгаалж, ашиглахгүй байх, газрын дээрхи ус, цас борооны үерийн усаа нөөцлөж хадгалан ашиглах, мөнх цас мөсны усаа тэр сэрүүн орчинд нь нөөцлөж хадгалах ажлыг одоо л эхлэхгүй бол орйотох болно доо. Газрынхаа гүний усыг гадаадын уул уурхайнханд үнэгүй шахам ашиглуулж байхаар цас борооны ус, алс холоос ч гэсэн голын усаа татаж ашиглуулдаг л болмоор юм. Хэдэн хувийн зэс, алт, мөнгө, нефть агуулж байгаагаа ч мэдэхгүй, зөвхөн гадаадын лабораторийн шинжилгээний дүнгээр л шийддэг, хаана хэнд хэдэн доллараар зарж байгааг нь манай банкаар дамждаггүй болохоор бас мэдэхгүй ангайж суудагюм өгвөл авчихаад л өгөхгүй бол дуугүй л гараа тосоод сууж байдаг улс шүү дээ. Манай лабораторийн шинжилгээг зөвшөөрөхгүй, манай банк эрсдэлтэй гэдэг. Гадаад худалдааны гэрээ нь ч бидэнд мэдэгдэхгүй нууц. Бид яагаад тэдний шинжилдэг лаборатори шиг лаборатори байгуулж болохгүй, ядаж ганц арилжааны банкыг нь төрийн баталгаа, хяналтын доор тэдний гүйлгээг хийлгэж болохгүй юм бол.
1 0 Хариу бичих