Хонконгт хүүхдийн хориотой ном хадгалсан хэрэгт хоёр хүнийг баривчилжээ

Хонконгт өдөөн хатгасан агуулгатай хүүхдийн хориотой ном хадгалсан хэрэгт 38, 50 насны хоёр эрэгтэйг баривчилсан байна. Цагдаа нар тэдний гэр, ажлын байранд нэгжлэг хийж номын хуулбарыг олсон гэжээ. Гэхдээ удалгүй тэднийг батлан даалтаар сулласан байна.

Хятад, Хонконгийн засгийн газрын эсрэг үзэн ядалт, жигшил зэвүүцлийг өөгшүүлж, хүчирхийлэлд уриалан, аюулгүй байдалд заналхийлсэн агуулгатай гэж тус номыг үздэг байна.  Харин номыг бүтээгчид хүүхдүүдэд тогтолцооны шударга бус байдлыг ойлгуулахыг зорьсон гэж мэдүүлдэг.

Энэхүү комик номд тосгоноо чоноос хамгаалахыг оролдож буй хонины тухай өгүүлдэг аж. Хонконгчуудыг хониор, Хятадын эрх баригчдыг чоноор дүрсэлсэн тус номд 2019 оны үймээн самууныг дүрсэлсэн байна. Номыг бүтээхэд оролцсон таван хүнийг 2021 онд баривчилж, өнгөрсөн онд тэдэнд 19 сар хорих ял шүүхээс оноосон.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)